Монголын орчин үеийн инди поп хөгжмөөр уран бүтээлээ хийдэг артист Магнолиан буюу Б.Дөлгөөн шинэ цомгоо сонсогчдодоо хүргэх гэж байна.
“Supermarket Daydreams” нэртэй шинэ цомог ирэх зургаадугаар сарын 26-наас худалдаанд гарна. Тус цомогт “Walk the Fire”, “Supersonic/Psychedelic” болон Хидео Кожимагийн “Death Stranding 2: On the Beach” тоглоомонд багтсан “Woods” зэрэг нийт есөн дуу багтжээ.
Ташрамд дурдахад, Магнолиан 2016 онд “Famous Men”, 2020 онд “Slow Burn” цомгуудыг гаргаж байв. Тэгвэл “Famous Men” цомгийнхоо 10 жилийн ойг тохиолдуулан тус цомгийг тусгайлан цэнхэр өнгөтэйгөөр гаргаж байгаа аж. Үүнээс гадна “Slow Burn” цомгоо бас дахин хэвлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, түүний бүх цомог нь пянз хэлбэрээр дахин худалдаалагдах юм.