
Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаарх судалгааны дүгнэлтийг ХЭҮК танилцууллаа.
ХЭҮК -иос "Манай улсад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байна. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Нас баралтын суурь шалтгаануудыг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт тэргүүлж байна.
Судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 59 хувь нь өвсдөн үедээ эмнэлэгт ханддаг бол 20 хувь нь огт эмнэлэгт хандаж байгаагүйгээ илэрхийлсэн байна. Үзлэгт хамрагдаж байгаа эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин бага байдаг. Эр хүн өвдөх ёсгүй гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, сэтгэл зүйн асуудлаа нуух гол шалтгаан болж байна. 30-50 насны эрчүүдийн дунд эрүүл мэндийн байгууллагад хандах магадлал илүү бага байгаа нь тогтоогдсон.
Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байна. Эрчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдийнхээс тав дахин өндөр байдаг. Тэр тусмаа 35-44 насны эрчүүдэд амиа хорлолт хамгийн өндөр" гэсэн мэдээлэл өглөө.