Нутгийн баруун, зүүн хэсгээр өнөөдөр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.
Нийт нутгаар цас орохгүй, салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26-31, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -20-25, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр -2-оос +3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2-7, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.