
Олон өдөр уралддаг авто болон мото спортын уралдаан болох “Дакар Ралли-2026” өндөрлөхөд гурван гараа үлдлээ. Нэгдүгээр сарын 3-д эхэлсэн уг олон улсын уралдаан ирэх бямба гарагт хаалтаа хийнэ.
48 дахь удаагийн “Дакар Ралли”-гийн 10 дахь гараа өчигдөр боллоо. Энэ өдөр марафон гарааны сүүлийнх байв. Мотоциклийн ангилалд уралдаж буй манай тамирчид замаа амжилттай дуусгалаа байрлалаа хадгалж үлдлээ. Зарим тамирчид замаа дуусгаж чадалгүй тэмцээнээс хасагдсан тохиолдол бүртгэгджээ.
Өчигдрийн 10 дахь гарааны замын нийт урт 418 км-т уралдааны цаг тооцох нь 371 км замыг гавьяат тамирчин Э.Халиунболд 4:54:25 цагийн амжилтаар 20-р байрт, Ралли2 төрөлдөө 11-т орлоо. Харин ОУХМ 5:00:44 цагийн амжилтаар нийт тамирчдаас 25-р байр, Ралли2 төрөлдөө 16-р байрт эрэмбэлэгдэж эхэллээ.
Өнөөдөр уралдааны 11 дэх өдрийн гараа болно. Тамирчид Биша хотоос Ал Нэнакуяах хотын зүг нийт 882 км замыг туулахаас уралдааны цаг тооцох нь 346 км хүнд сорилттой замаар уралдана. Өнөөдрийн 11 дэх гарааны замын 83 хувь нь хатуу хөрс, 10 хувь нь хадархаг, 7 хувь нь элсэн замаар туулах аж.
