
БНХАУ-ын Нинбо хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Ирэх сарын 8-н хүртэл явагдах тус тэмцээнд 99 орны баг тамирчид өрсөлдөж байна. “Лос-Анжелес 20281” олимпын наадмын эрхийн оноо цуглуулах тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор дөрвөн тамирчин оролцоно. Багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул, 86 кг-д ОУХМ Л.Болортуяа, +86 кг-д ОУХМ Б.Энхжин, +86 кг-д спортын мастер Г.Чинболор нар багтжээ.
Энэ удаагийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл багсан байна.
Тэмцээн өнөөдөр эрэгтэй жингийн өрсөлдөөнөөр үргэлжилнэ.