
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд өнөөдөр буюу есдүгээр сарын 2-нд 08:35:41 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвдөө болон тухайн газар нутагладаг малчдад бага зэрэг мэдрэгдсэн ч хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.