
Монгол Улс 2026 оны эхний есөн сарын байдлаар нийт 9,725.0 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон талаар ГЕГ-аас мэдээллээ.
Импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 22.6 хувийг эзэлжээ. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 2,196.9 сая ам.доллар, суудлын автомашин 804.6 сая ам.доллар, ачааны автомашин 367.2 сая ам.доллар тус, тус эзэлж байна. Монгол Улс 2026 оны эхний есөн сарын байдлаар 684.9 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, 1,463.5 мян.тн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Харин хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өссөн байна.
Тухайлбал:
-Улаанбуудай–138.0 мянган тонн буюу 11 дахин;
-Хүнсний ногоо–114.9 мянган тонн буюу 9.1 хувиар;
-Элсэн чихэр–51.8 мянган тонн буюу 15.5 хувиар;
-Жимс, самар–64.0 мянган тонн буюу 35.5 хувиар;
-Тахиа, гахайн мах, өөх–40.5 мянган тонн буюу 25.2 хувиар өсжээ.