Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 3-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338-д хүрлээ.   

609 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 902 нь гэрээр эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн тохиолдлын 9820 болжээ. Хавьтлын тоо 75657-оос 89855 болж нэмэгдсэн бол нас баралт долоо байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.