Бүгд Найрамдах Австри улсын холбооны эмэгтэйчүүд, шинжлэх ухаан, судалгааны яам болон Австрийн боловсрол, олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулдаг Эрнст Махын тэтгэлэгт хөтөлбөр 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл өргөдөл хүлээн авч байна.
Тэтгэлэгт дараах чиглэлээр өргөдөл гаргах боломжтой.
2. ТЭТГЭЛГИЙН ТӨРӨЛ, ХУГАЦАА
3. ХАМРАГДАХ ЗОРИЛТОТ БҮЛЭГ
4. ТЭТГЭЛЭГТ БАГТАХ ЗАРДАЛ
Сарын тэтгэмж 1300 евро олгоно.
Байр болон эрүүл мэндийн даатгалын асуудлаар зарим ложистикийн дэмжлэгийг үзүүлнэ. Тэтгэлэгт шалгарсан иргэн холбогдох зардлыг бүрэн хариуцна.
Австри Улсад зорчих аяллын баримтыг үндэслэн 1,200 евро хүртэлх хэмжээний замын зардлын дэмжлэг авах боломжтой.
Австри Улсаас бусад улсад докторын хөтөлбөрт суралцаж буй;
Австри Улсад судалгаа хийх, цаашид академик карьер хөгжүүлэх зорилготой бөгөөд Австри Улсаас бусад улсын их, дээд сургуульд 2025 оны 9 дүгээр сарын 30-наас хойш суралцаж төгссөн;
Австри Улсаас бусад улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагад судлаачаар ажиллаж буй постдок судлаач;
Өргөдөл гаргагч нь тэтгэлэг эхлэхээс өмнөх сүүлийн 6 сарын хугацаанд Австри Улсад амьдарч, суралцаж, судалгаа болон академик үйл ажиллагаа эрхлээгүй байх;
35 хүртэлх насны буюу 1991 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш төрсөн иргэн өргөдөл гаргана;
Англи болон/эсхүл герман хэлний ахисан түвшний мэдлэгтэй байна;
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://grants.at/en/ холбоосноос авч, бүртгэлийг зааврын дагуу баталгаажуулна уу гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.