
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн" Эрүүл мэндийн даатгалаас ямар тусламж авснаа И-Монголиа-гаас хардаг болсон. Даатгуулагч иргэд сар болгон өмнөх сард ЭМД-аас ямар тусламж үйлчилгээ авснаа хянах боломж бүрдсэн. Ингэснээр ЭМС-гийн санхүүжилтэд иргэн өөрөө хяналт тавьж, эмнэлгүүд хуурамч нэхэмжлэл илгээх зэрэг сангийн хөрөнгийг хууль бусаар ашиглах зөрчил гарахгүй байх нөхцөлийн бүрдүүлж байгаа.
Эрүүл мэндийн даатгалын 2025 оны гүйцэтгэлийг хянаж шалгаагүй байсан бол оны төгсгөл гэхэд 520 тэрбум төгрөгийн өртэй гарах байсан. Мөн бид 2024 оны гүйцэтгэлээс 316 тэрбум төгрөгийн өрийг 2025 оны төсвөөс санхүүжүүлсэн. Хэрэв хяналт шалгалт хийгээгүй байсан бол бид өнөөдөр 800 гаруй тэрбум төгрөгийн өртэй эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтээд сууж байх байсан. Одоо бол иргэдийн мэдэлд оруулж, хуурамч нэхэмжлэл ирэхгүй байх тогтолцоог амжилттай бүрдүүллээ.
Эмч нарын цалингийн хувьд бид гурван талт хэлэлцээрийн дагуу нэгдүгээр сарын сүүлийн цалин олголт дээр нийт ажилчдынхаа цалинг 30 хувиар нэмсэн. Харин өрх, сумын эрүүл мэндийн төвүүд дээр санхүүжилт нэмэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3-р тогтоол батлагдаад хоёрдугаар сараас олгогдож эхэлнэ. Үүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчид ойлгож тэвчээртэй хандаж байгаад баярлаж байна. Түүнчлэн эмнэлгүүдийн өр маш их байгаа. Бүх шатны улсын өмчийн эмнэлгүүдийн өрийг нэг, хоёрдугаар сард 30, 30 хувь, 3-6-р сард 10, 10 хувийг нь төлж эхний хагас жилд бүх эмнэлгүүдийн өр авлагын асуудлыг дуусгахаар санхүүжилтийг нь хийгээд явж байгаа" гэв.