
Монгол, Австрали, Германы хамтын уран бүтээл болох найруулагч Габриел Брадигийн “Чоно үүр шөнөөр ирдэг” кино 98 дахь удаагийн Академийн шагнал буюу “Оскар”-ын шилдэг олон улсын кино төрөлд Австралийн нэрийн өмнөөс албан ёсоор нэр дэвшжээ.
Монгол хэл дээр бүтээсэн эл кино мөн “Шилдэг баримтат кино” төрөлд өрсөлдөх юм.
Уг киног уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд нэрвэгдэн, нутгаасаа нүүхээс аргагүй болсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Д.Даваасүрэн, түүний гэргий Д.Отгонзаяа нарын бодит амьдралд тулгуурлан бүтээжээ.
Тус киноны найруулагч өмнө нь “Island of the Hungry” нэртэй бүтээлээ үзэгчдэд хүргэсэн бөгөөд Оскарт дэвшүүлж буй уг кино нь түүний хоёр дахь бүрэн хэмжээний бүтээл юм.