
Азийн боксын холбооноос 2026 онд зохион байгуулах насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг Монгол Улсад өгчээ. Тус тэмцээн 2026 оны гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 11-ны өдрүүдэд Улаанбаатарт болно. Өмнө нь манай улс боксын эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2007 онд, эмэгтэйчүүдийн тэмцээнийг 2012 онд зохион байгуулж байжээ. Ирэх онд эрэгтэй, эмэгтэй тивийн шилдгүүдийг хамтад нь хийхээр болсон байна. Мөн Азийн боксын холбооноос 2026 оны U15, U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулахаар болжээ.