
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын допингийн шинжилгээнд Узбекистаны багийн холимог тулаанч Нодирбек Шавкатоваас мельдониум илэрчээ. Тэрээр холимог тулааны 71 кг-ын жинд өрсөлдөж, хагас шигшээд Казахстаны Кадурбекид ялагдсан юм. Тэгвэл тэмцээний дараа авсан допингийн шинжилгээнд Нодирбек Шавкатов бүдэрлээ. Түүний медаль шөвгийн наймд ялагдсан БНСУ-ын тамирчинд шилжих боломжтой юм байна.