Монгол Улсад болох 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтын хуваарь гарлаа. Ази тивийн шилдэг 16 баг өрсөлдөх тус тэмцээнд манай шигшээ баг БНХАУ, БНСУ, Малайзын багуудтай “С” хэсэгт багтсан. Манай баг хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын багт ням гарагт буюу наймдугаар сарын 31-д 19:00 цагаас “UG Arena”-н талбайд хийхээр болжээ.

“FIBA U16 Asia Cup” тэмцээний тоглолтууд "Буянт-Ухаа" спорт цогцолбор болон “UG Arena”-н талбайд зохион байгуулагдана. Тэмцээний аварга есдүгээр сарын 7-д тодорно.