
“Эрүүл мэндийн салбарын ажилчдын зөв шинэчлэлийн төлөө" жагсаал, цуглаан болж байна.
Тэд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байгаа бөгөөд нийгмийн асуудлыг нь анхаарахыг сануулан жагсаж байгаа аж.
Эмч нарын төлөөлөл "3.5 сая гэдэг гурван жилийн өмнөх зорилт байсан. Үүний төлөө бид эцэж, цуцахгүй нэгдэж, жагсана. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан хамтдаа жагсаал, цуглаан эхлүүлж байна. Ажил хаялтад шилжиж байгаагаа илэрхийлж байна" гэв.







