
Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 83 орны 758 шатарчин өрсөлдөж буй тэмцээн 11 өргийн дараа аваргуудаа тодруулна. Энэ жилийн тэмцээнд манай улсаас найман шатарчин тоглож байна.
Эхний 2 өргийн дараа охидын 14 насанд М.Урангоо, 16 насанд Б.Буянхишиг нар 2 хожилтой тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж байгаа бол 18 насанд З.Нарансолонго нэг хожил, нэг тэнцээ хийлээ. Харин хөвгүүдийн 14 насанд М.Санчир хоёр хожилтойгоор 150 шатарчнаас 25-р байрт жагсаж эхэллээ.
Тэмцээний гуравдугаар өргийн тоглолт өнөөдөр болно.