
Улсын драмын эрдмийн театр ирэх долоо хоногт болох Улс тунхагласны баярыг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.
Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга, Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг энэ сарын 26, 27, 28, 29-ний өдрүүдэд тоглогдоно. Уг жүжгийг өнгөрөгч есдүгээр сард “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д тавьсан юм.
2026 оны намар Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд Санкт-Петербургт хөл тавьж, өөрсдийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ толилуулсаны дотор “Тэнгэрийн хүү” жүжиг багтсан нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал болсон билээ. Түүхт 95 жилийн ойгоо өнгөрөгч долоо хоногт тэмдэглэсэн театрын уран бүтээлчид ирэх долоо хоногт үзэгч түмэнтэйгээ түүхэн туульсын жүжгээрээ уулзахаар боллоо.