
Өнгөрсөн онд олон арван хамтлаг, дуучид шинэ цомгоо танилцуулж, аялан тоглолтоороо шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан билээ. Тэгвэл энэ онд ч хөгжмийн салбарт олон хувь уран бүтээлчид болон хамтлаг дуучид тоглолтоо хийх төлөвтэй байна.
Мөн хуучны домогт хамтлагууд эргэн тайзнаа гарахаар зэхэж байгаа юм. Ингээд уншигчдадаа энэ онд болох онцлох тоглолтуудыг танилцуулъя.
ED SHEERAN

Эд Ширан 2026 онд дахин дэлхийг тойрсон томоохон аялан тоглолтоо эхлүүлэхээр зэхэж байна. Түүний тайз бол асар том шоунаас илүү хүний дотоод сэтгэл рүү чиглэсэн, дуу хоолой, үг хоёрын цэвэр нөлөөнд тулгуурласан орон зай байдаг.
Шинэ цомгийн уран бүтээлүүд нь өмнөх хитүүдтэйгээ зэрэгцэн эгшиглэж, олон үеийн сонсогчдыг нэг дор цуглуулах нь тодорхой. Эд Ширан концерт бүрээ яг л ганцаарчилсан уулзалт мэт болгож чаддгаараа бусдаас ялгардаг.
Хаана, хэзээ: 2026 оны нэгдүгээр сар – арваннэгдүгээр сар хүртэл. Шинэ Зеланд, Австрали, Пуэрто-Рико, Перу, Эквадор, Колумб, Коста-Рика, АНУ, Канад.
METALLICA

Хүнд рок хөгжмийн домог болсон Metallica хамтлагийн тоглолт 2023 онд эхэлсэн бөгөөд 2026 онд Европын орнуудаар үргэлжлүүлэх гэж байна.
Энэхүү дэлхийн хэмжээний аялан тоглолт нь "72 Seasons" нэртэй цомгийг дэмжих зорилгоор хийгдэж байгаа бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд хийгдэж буй хамгийн урт хугацааны аялан тоглолт болж байгаа билээ.
Хаана, хэзээ: 2026 оны долоодугаар сар. Европын орнууд.
LINKIN PARK

“Linkin Park” хамтлагийн эргэн ирэлт нь ирэх оны хамгийн дуулиантай, анхаарал татсан үйл явдлуудын нэг болоод байна. Шинэ гоцлол дуучин Эмили Армстронг хамтлагтай нэгдсэнээр тэд шинэ өнгө аяс, шинэ эрч хүчийг олж авчээ.
Аялан тоглолтын тайз дээр домогт хит дуунууд шинэ өнгө аястайгаар эгшиглэхийн зэрэгцээ “From Zero” цомгийн бүтээлүүд анх удаа амьдаар толилуулагдана. Энэ бол зөвхөн хамтлагийн эргэн ирэлт бус “Linkin Park”-ын дараагийн үеийн эхлэл юм. Үзэгчид хуучин дурсамжаа санахын зэрэгцээ шинэ түүхийн гэрч болно.
Хаана, хэзээ: 2026 оны нэгдүгээр сар – зургаадугаар сарыг хүрэл. Герман, Франц, Испани, Португаль, Итали, Бельги, Швейцарь, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Араб, Энэтхэг зэрэг улсад тоглоно.
IRON MAIDEN

“Iron Maiden” энэ онд дахин дэлхийн тайзуудыг эзэгнэхээр мордож байна. Хүнд рок, хеви металлын сонгодог өнгө аясыг орчин цагийн асар том шоу хэлбэртэй хослуулсан нь тэдний гол давуу тал хэвээр. Тайзны ард өрнөх театрчилсан үзүүлбэр, “Eddie”-гийн дахин амилалт шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээдэг мөчүүдийн нэг.
Хамтлаг шинэ уран бүтээлүүдээ сонгодог хитүүдтэйгээ хослуулан тоглох төлөвтэй байгаа байгаа билээ.
Хаана, хэзээ: 2026 оны долоодугаар сар 11 - арваннэгдүгээр сар хүртэл, Америк, Латин Америк, Европын бусад хотууд.
LADY GAGA

Лэди Гагагийн 2026 оны аялан тоглолт бол урлаг, театр, поп хөгжмийн огтлолцол дээр босох томоохон үзэгдэл байх нь дамжиггүй. Тэр тайзыг зүгээр нэг дуулдаг газар бус, үзэл санаагаа тунхагладаг индэр болгон хувиргадаг уран бүтээлч. Шинэ цомгийн дуунууд нь өмнөх эрс тэс, зоримог хитүүдтэйгээ мөр зэрэгцэн эгшиглэнэ. Хувцаслалт, тайзны шийдэл, дуу хоолойн илэрхийлэл нь дахин нэг удаа олон нийтийн анхаарлын төвд орно. Лэди Гагагийн концерт бол урлагийн шоуны стандарт хэмжүүрийг дахин тогтоодог.
Хаана, хэзээ: Өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлсэн уг тоглолт энэ оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилж Япон, АНУ, Канадад болно.
BTS
-660x0.jpeg)
BTS 2026 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирэх нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн их хүлээлттэй үйл явдлуудын нэг юм. Удаан завсарлагааны дараах энэ аялал нь хамтлагийн шинэ үеийг зарлан тунхаглах шинжтэй байна.
Шинэ уран бүтээлүүд нь өмнөх домогт хитүүдтэйгээ хосолж, фенүүдийн сэтгэлийг дахин нэгтгэнэ. “BTS”-ийн тоглолт бол зөвхөн хөгжим биш, нийгэм, сэтгэлзүй, хамтын мэдрэмжийн туршлага байдаг.
Хаана, хэзээ: 2026 оны дөрөвдүгээр сар – зургаадугаар сар. БНСУ, Пусан. Мөн ирэх 2027 онд дэлхийн бусад орнуудад аялан тоглолт үргэлжилнэ.
HARRY STYLES

Тэрээр энэ оны аялан тоглолтоороо тайван атлаа хүчтэй харизмыг дахин нотлохоор зэхэж байна. Түүний хөгжим поп, рок, соулын хил хязгаарыг чөлөөтэй давж, үзэгч бүрт өөрийнхөөрөө хүрдэг.
Шинэ дуунууд нь өмнөх уянгалаг хитүүдтэйгээ хослон, тайзыг дулаан уур амьсгалаар дүүргэнэ. Тиймдээ ч түүний тоглолтод очих нь өөртэйгөө уулзахтай адил санагдах мэдрэмжийг төрүүлэх болов уу.
Хаана, хэзээ: 2026 оны тавдугаар сар – арванхоёрдугаар сар. Нидерланд, Их Британи, АНУ, Австрали.
ZAC BROWN BAND

Тэд 2026 онд кантри, фолк, рок хөгжмийг нэг дор нэгтгэсэн аяллаа үргэлжлүүлнэ. Тус хамтлагийн тоглолт нь томоохон шоунаас илүү амьд хөгжим, хамтдаа дуулж, амьсгалах орон зай юм.
Шинэ уран бүтээлүүд нь Америк хөгжмийн язгуур өнгийг хадгалсан хэвээрээ байх бөгөөд тайз дээрх хамтлагийн уур амьсгал нь үзэгчдийг найз нөхдийн хүрээлэлд орсон мэт мэдрэмж төрүүлдэг.
Хаана, хэзээ: 2026 оны долоодугаар сар – арваннэгдүгээр сар. АНУ-ын 20 хотод тоглоно.
ANDREA BOCELLI

Андрей Бочеллигийн тоглолтууд тансаг, дээдсийн шинжтэй хэвээр байх нь дамжиггүй. Түүний дуу хоолой том танхимуудыг сүм мэт нам гүм болгож чаддаг ховор увдистай. Сонгодог ари, поп-сонгодог бүтээлүүд ээлжлэн эгшиглэж, үзэгчдийг өөр ертөнцөд аваачна.
Бочелигийн тоглолтод алга ташилт хүртэл болгоомжтой, хүндэтгэлтэй өрнөдөг гэдгийг бүгд мэднэ.
Хаана, хэзээ: 2026 оны хоёрдугаар сар – арваннэгдүгээр сар. АНУ, Бельги, Нидерланд, Литва, Франц, Итали, Польш, Канад.