
Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй дэлхийн олимпиад Узбекистаны Самарканд хотод өчигдөр эхэлсэн. 46 дахь дэлхийн шатрын олимпиадад нээлттэй болон эмэгтэй ангилалд 188 орны 400 орчим үндэсний шигшээ баг оролцож байна.
Монгол Улсын эрэгтэй баг эхний өрөгт Карибын тэнгисийн Аруба улсын шигшээ багийг 4:0-оор хожсон. Тэгвэл хоёр дахь өрөгт олимпиадыг чансаагаар тэргүүлэгч АНУ-ын багтай тоглохоор боллоо.
Харин эмэгтэй баг эхний өрөгт Палестиний шатарчдыг мөн 4:0-оор хожиж, хоёрдугаар өрөгт Молдавийн багтай тоглохоор оноолт гарлаа.