
Олон улсын олимпын хорооны эв санааны нэгдлийн хөтөлбөрийн дэмжлэгийн хүрээнд спорт холбоодын дасгалжуулагчдыг олон улсын түвшинд хүргэх, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ээлжит сургалт Олимпын хороонд өнөөдөр эхэллээ.
“Дасгалжуулагчийн үндэсний сургалт, семинар”-ыг волейболын спортын төрлөөр зохион байгуулж байна. Олон улсын “level 1” түвшний сургалтыг Серб улсын дасгалжуулагч Бранислав Моро удирдан явуулж байна. Сургалтад 21 аймаг, дүүргийн нийт 45 дасгалжуулагчийг сонгон авчээ. Энэ удаагийн сургалт ирэх ням гарагт өндөрлөнө.