
“Twilight”, “The Batman” зэрэг киногоороо танигдсан Их Британийн жүжигчин Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээхээр болжээ. Энэ тухай Amazon MGM Studios даваа гарагт олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан зарлахдаа Паттинсоныг 007 агентын дүрээр харуулсан зургийг нийтэлсэн байна. Ийнхүү 40 настай, Лондонд төрсөн жүжигчин алдарт тагнуулчийн дүрийг бүтээх долоо дахь уран бүтээлч болж байгаа бөгөөд Жеймс Бондын цувралын 26 дахь ангид тоглоно. Тус кино 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
Паттинсон мэдэгдэлдээ “Жеймс Бонд бол кино урлагийн хамгийн домогт дүрүүдийн нэг. 007-гийн дүрийг бүтээх итгэл хүлээлгэсэн нь миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг юм” хэмээн хэлжээ.
Жеймс Бондын дараагийн ангийг найруулагч Дени Вильнёв найруулж, зохиолч Стивен Найт зохиолыг нь бичих аж. Харин киноны нэр болон нээлтийн товыг одоогоор зарлаагүй байна.
М.Мичидмарал