
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ сарын 8-нд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.7-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлжээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн ... хувь нь Сонгуулийн ерөнхий хорооны даргын өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очирт даалгалаа.