
Гадаад худалдааны нөхцөлийн индекс (2024=100) 2026 оны долоодугаар сард 98.1 болж, өмнөх сараас 2.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 21 хувиар тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Экспортын үнийн индекс (2024=100) 2026 оны долоодугаар сард 108.2 хувь болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 26.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өсөхөд алтны үнэ 20.9 хувь, зэсийн үнэ 46.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Импортын үнийн индекс (2024=100) 2026 оны долоодугаар сард 110.3 хувь болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар өсөж, өмнөх сараас 0.9 хувиар буурчээ.