ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх 1 км авто замыг хааж шинэчилнэ.

Тус замыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны оройн 23:30 цагаас хааж, засварын ажлыг энэ сарын 16-ны өглөөний 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд авто замын асфальтбетон хучилт болон тэмдэглэгээний ажил хийгдэх тул иргэд, жолоочдод бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхаарууллаа.