
Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил 7521 бүртгэгджээ.
Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журам”-ын эсрэг нийт 17 төрлийн зөрчлийг хуульчилсан байдаг. Нийт зөрчлийн 41 хувийг Амьтны тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна.