Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлдэг зарим чиг үүргийг хорооны Засаг даргад шилжүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрээр "Цаашид гэр хороолол, орон сууцны хотхон, хорооллуудад нийтийн авто зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх ажлуудыг эхлүүлнэ. Ирэх жилүүдэд дүүргийн Засаг дарга нарын зарим чиг үүрэг тэр дундаа хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг хорооны Засаг дарга нарт шилжүүлнэ” гэв.