
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Иргэд улсын бүртгэлээс үйлчилгээ авахын тулд хамгийн багадаа гурван удаа биечлэн очдог. Биечлэн очиж байгаа иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ нь улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны 55 хувийг эзэлж байна. Тиймээс энэ оны гуравдугаар улирлаас эхлээд эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн бүх үйлчилгээг цахимжуулна. Ингэснээр улсын бүртгэлийн байгууллагад ганцхан удаа биечлэн очдог болно" гэв.