
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1 475 рейсээр 200 441 тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 11 236 тонноор нэмэгдүүлж, бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 1 241 рейсээр 168 712 тонн, Ханги боомтоор 234 рейсээр 31 729 тонн нүүрсийг тус тус экспортолжээ.
Мөн биржийн нүүрсийг 787 тээврийн хэрэгслээр 106 879 тонныг экспортолж өмнөх үзүүлэлтээс 5 450 тонноор нэмэгдүүлсэн нь биржийн тээвэр эхэлсэн 2023 оноос хойших хоногийн хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлсэн байна.