Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. 10 дахь өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил нутгийн бөх Асахйкурюүг давж эхний даваагаа авлаа. Тэрээр башё эхэлснээс хойш 9 дараалан ялагдаад байсан юм. Гэхдээ Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 713 дахь даваагаа авч Харүмафүжи Д.Бямбадорж аваргын өмнө бичигдэв. Тэрээр дээд зиндаанд авсан даваагаараа түүхэнд наймдугаар байрт жагсаж эхэлжээ.
Токио хотод болж буй Нацү башёг озэки Киришима Б.Лхагвасүрэнтэй адил таван бөх 8 даваа, 2 унаатай тэргүүлж байна. Өнөөдрийн барилдаанд Киришима адил даваатай яваа Вакатакакагэтэй оноолт таарчээ.
