
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдана.
Тус арга хэмжээг зорих иргэдэд Улаанбаатар хотын аяллын автобус үйлчлэх аж. Автобусны тасалбар нэг талдаа 5,000 төгрөгийн үнэтэй бөгөөд төв талбайгаас 10:00 цагт хөдөлж, 16:30 цагт хот руу буцах юм.
Автобусны тасалбарыг төв талбайд байрлах Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвөөс худалдан авах боломжтой гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.