
Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар багийн "Арын худаг" гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12:45 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Тахилгат тосгоны Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 42 хүн, найман автомашинтай хээрийн гал түймрийхаар ажиллажээ. Улмаар мөн өдрийн 13:45 цагт цурамд оруулж, 14:20 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 15 га талбай өртөж шатжээ.