
Ерөнхий сайд Н.Учрал стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Тухайн аж ахуйн нэгжүүдийн тодорхой хувийг төрд авч өгөөжийг нь иргэдэд хүртээх хэлэлцээр үргэлжилж байгаа юм.
Өмнөх Засгийн газрын үед стратегийн орд эзэмшигч 30 гаруй аж ахуйн нэгжүүдтэй нэг бүрчлэн хэлэлцээ хийж байсан юм. Харин энэ Засгийн газар "Бүх аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийвэл хугацаа алдана. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, АМНАТ-ийг ашигт малтмал бүр дээр өөрөөр тооцох нь зүйтэй" гэж үзжээ.
Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл "Ингэж аж ахуйн нэгжүүдтэй нэгэн зэрэг уулзаж, асуудлаа шийдэж явах нь зөв. Тэгэхгүй бол нэг нэгээр нь хэлэлцээ хийхээр аль нэгэнд нь давуу тал олгох байдал, хардлага үүснэ" гэж байв.