Улсын драмын эрдмийн театр зургаадугаар сард дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, энэ сард “Театр-студи”-д жүжигчин сонгон шалгаруулж, жүжгийн зохиолын улсын уралдааныг зарласнаас гадна “Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги”-ийн элсэлтийг зохион байгуулахаар болсон байна.
Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх “Театр-студи” ангид жүжигчин сонгон шалгаруулах шалгалт энэ сарын 18, 19-нд Улсын драмын эрдмийн театрын байранд зохион байгуулагдана. Уг шалгаруулалтад мэргэжлийн урлагийн их дээд сургуулиудад жүжигчин, найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн бакалаврын дипломтой уран бүтээлч орно. (Нас харгалзахгүй)
Шалгаруулалтад оролцох уран бүтээлчид нь ур чадварын өндөр түвшинд бэлтгэгдсэн байх шаардлагатай.
ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ: 2025 оны 06-р сарын 17-ны өдрийг дуустал.
ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://shorturl.at/gP4Q6
ЖҮЖИГЧНИЙ УР ЧАДВАРЫН ҮЗҮҮЛБЭРИЙН ТӨРӨЛ:
• Дуу (Ари, романс, ардын болон зохиолын дууны аль нэгийг сонгосон байх)
• Бүжиг (Сонгодог, ардын, цэнгээнт, зохиомжит бүжгийн аль нэгийг бэлдсэн байх)
• Чөлөөт үзүүлбэр (Өөрийн давуу тал, авьяас, ур чадварыг бүрэн илэрхийлэхүйц үзүүлбэр байх)
• Монолог (3-5 минут)
Зургаадугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагт техникийн зөвлөгөөн Улсын драмын эрдмийн театрын байранд зохион байгуулагдах тул хуралд оролцогч өөрийн биеэр ирэх ба шалгаруулалтын дарааллыг товлоно.



Жүжгийн зохиолын улсын уралдааныг зарлаж байна
Үндэсний жүжгийн зохиолын өв санг баяжуулж, төв, орон нутгийн театрыг жүжгийн зохиолоор хангах, жүжгийн зохиолчдын оюуны хөдөлмөрийг дэмжих, энэ төрлөөр бүтээл туурвидаг зохиолчдын хүрээг өргөжүүлэх зорилготойгоор Улсын драмын эрдмийн театрын санаачлагаар соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам болон монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “жүжгийн зохиолын улсын уралдаан”-ыг зарлаж байна.
Төрөл сэдэв:
1. Түүхэн сэдэвт
2. Аттила хааны тухай сэдэвт
3. Орчин үеийн сэдэвт (мюзикл жүжгийн зохиол)
4. Хүүхэд, залуучуудын сэдэвт зэрэг 4 номинацид уралдааныг зарлаж байна.
Шагналын сан нийт 160,000,000₮ бөгөөд номинац тус бүрийн нэгдүгээр байр 20,000,000₮, хоёрдугаар байр 12,000,000₮, гуравдугаар байр 8,000,000₮ байна.
Бүтээлийг наймдугаар сарын 31-нийг дуустал Улсын драмын эрдмийн театрын байранд хэвлэмэл эх, файлын хамт хүлээн авна.
Шагналт байр эзэлсэн зохиолуудыг УДЭТ-ын урын санд хадгалж, орон нутгийн театруудад танилцуулна. Мөн шагналт байрт шалгарсан жүжгийн зохиол аль нэгэн театрын тайзнаа анх удаа жүжиг болон тавигдахад эх зохиогчийн хөлс дахин олгогдохгүй.

“Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги”-ийн бакалаврын хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ
СУИС, УДЭТ-ын хамтран хэрэгжүүлж буй ажлын байранд суурилсан “Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги”-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл зургаадугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· ЕБС-ийн төгсөгчид Монгол хэл, Нийгэм судлал хичээлийн аль нэгээр босго оноог (450) давах шаардлагатай.
· ЭЕШ батламж нь 2 жил 8 сар хүчинтэй байгаа иргэн “Ур чадварын шалгалт” өгч болно.
· Дэд болон бакалаврын боловсролтой иргэн;
· Дээд боловсролын тухай хуулийн 18-ын 2-д заасан сургуулийн төгсөгч
(18.2.Политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч тухайн мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэнэ.)
· Политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч тухайн мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэнэ.
· Боловсролын асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн тухай чиглэлийн хөтөлбөрт;
· Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, батламж авсан иргэн;
· Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн;
· Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-өөр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;
Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль төгссөн олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх эсвэл элсэлтийн шалгалтад хамрагдаж авсан онооныхоо аль өндөр оноогоороо сургуульд элсэн орж боломжтой.

“Жүжигчний анги”-ийн ур чадварын шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
Алхам-1
Монгол хэл, Нийгэм судлал (сонголтоор) Босго оноо: 450
Алхам-2
Ур чадварын шалгалт-I
1. Өөрийн судалбар
2. Хөдөлгөөний эвсэл, бүжиг
3. Дуулах ур чадвар
4. Сонсгол ритм
5. Уран уншлага
6. Англи хэлний мэдлэг (тест)
7. Эх зохиох чадвар
Босго оноо: 450
Алхам-3
Ур чадварын шалгалт-II
1. Ёгт үлгэр
2. Өгөгдсөн судалбар
3. Анхаарал, ой тогтоолт
4. Ярилцлага
Босго оноо: 450