
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх даваа гарагт Польшид эхэлнэ. “Варшав 2026” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөх бөгөөд багууд дөрвөн хэсэгт хуваагдсан. Монгол Улсын эрэгтэй баг “В” хэсэгт АНУ, Латви, Чех болон талбайн эзэн Польшийн багтай багтсан. Харин ДАШТ-ийн мөнгөн медальт манай эмэгтэй баг “В” хэсэгт Испани, АНУ, Унгар, Австралийн багтай өрсөлдөх юм.
Манай эрэгтэй сагсчид Польш, Чехийн багуудтай зургаадугаар сарын 2-нд тоглоно. Харин эмэгтэй баг мөн энэ өдөр Австрали, Испанийн багуудтай эхний тоглолтоо хийнэ. Хэсгийн тоглолтууд зургаадугаар сарын 4-нд дуусаж хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.