
Монгол зураг нийгэмлэгээс энэ сарын 20-31 хооронд монгол зургийн орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлээс бүрдэх “Best of Mongol Zurag” үзэсгэлэнг МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.
Монгол зураг нийгэмлэг нь 2002 онд нүүдэлчдийн уран зургийн уламжлалт өв соёлыг судалж, хамгаалах түүнийг гадаад болон дотоодод сурталчлан таниулах дэлхийн урлагийн түүхэнд эзлэх байр суурийг нотлох, монгол зургийг хөгжүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Ийнхүү олон улсын болон дотоодын нийт 40 гаруй үзэсгэлэн зохион байгуулсан мэргэжлийн уран бүтээлчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Монгол зургийн уран бүтээлчдээс энэ жил дэлхийн дүрслэх урлагийн олимп болох Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн 61 дэх удаагийн биенналь”-д оролцож байгаа нь монгол зургийн төдийгүй монгол уран бүтээлчдийн бахархал болж байгаа билээ.