
ОХУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт тус улсын зэвсэгт хүчин Украины Хар тэнгисийн боомтуудад байсан таван хөлөг онгоцонд цохилт өгсөн гэж мэдэгдлээ.
Тус яамны мэдээлснээр, Пивденный боомтод Украины армид зориулсан хангамж тээвэрлэж явсан гурван ачааны хөлөг болон нэг танкерт цохилт өгсөн байна.
Мөн ойролцоох Одеса боомт дахь өөр нэг ачааны хөлөг, түүнчлэн Пивденный болон Одеса боомтын дэд бүтэц, Черноморск боомтын түлш хадгалах байгууламжуудыг онилсон гэж мэдэгджээ.