
Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 12 дугаар тойргийн тоглолтод “Аль-Наср” баг талбайдаа “Аль-Холуд” багийг 5:3-аар хожлоо.
Хожсон багийн бүрэлдэхүүнээс Габриэл Анжело 24 дэх минутад, Садио Мане 38 дахь минутад, Криштиану Роналду 66, 72, 81 дэх минутад гоол оруулжээ. Харин хожигдсон багаас Жюльен Домингес 16 болон 90+4 дэх минутад, Лоик Эссомба 45+2 дахь минутад гоолдсон байна.
Ийнхүү Роналду уг тоглолтод хөл бөмбөгчний замналынхаа 67 дахь хет-трикийг хийжээ. Тэрбээр 2024 оны тавдугаар сараас хойш албан ёсны тэмцээнд анх удаа нэг тоглолтод гурван гоол орууллаа. Тэрбээр тухайн үед Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээнд “Аль-Вахда” багийн хаалганд гурван гоол оруулж, багаа 6:0-ээр хожиход хувь нэмэр оруулж байв. Роналдугийн замналынхаа турш оруулсан гоолын тоо 985-д хүрч байна.