Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэлд нийт 167.600 гишүүн бүртгүүлснээс 65 625 иргэн АН-д шинээр элсжээ.
Намын дарга О.Цогтгэрэл энэ талаар "Улс төрийн намын тухай хууль чанга хууль болсон. Иргэн хүн өөрөө регистрийн дугаараа оруулж бүртгэнэ, утсан дээрээ баталгаажуулах 4 оронтой код авна. Баталгаажуулсны дараа татвараа төлснөөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр хүний өмнөөс төлөх, хоосон гишүүний жагсаалт гаргаагүй. Үүний цаана чанартай бүртгэл үүсэж байгаа” гэв.