
Вьетнам, ОХУ-ын удирдагчид Шэньжэнь хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцсон талаар Вьетнамын Засгийн газар мэдээлэв. Лхагва гарагт болсон уулзалтын үеэр хоёр удирдагч газрын тос, байгалийн хийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн аж. Оросын компаниуд олон арван жилийн турш хамтарсан хөрөнгө оруулалт болон далайн эрэг орчмын төслүүдээр дамжуулан Вьетнамд үйл ажиллагаа явуулж ирсэн.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүчний хөгжлийг багтаасан хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг дэмжихээр тохиролцжээ.
Вьетнам өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.
Хоёр удирдагч эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн хүрээний харилцааг бэхжүүлэхээ мөн амласан байна.
ОХУ энэ долоо хоногт АПЕК-ийн уулзалттай давхцуулан Зүүн Азийн бүс нутагт сүүлийн арав гаруй жилийн хугацаанд байж болзошгүй хамгийн том цэргийн нисэх хүчний байршуулалтаа хийжээ. Стратегийн бөмбөгдөгч онгоцууд холын зайн түлш цэнэглэгч онгоцуудаар дагалдан ниссэний эцэст Вьетнамын Дананг нисэх буудалд газардсан байна.