
Аж ахуйн нэгжүүд 50 метр хүртэлх алга дарам газраа цэвэрлэх ёстойг хоёр ч хуульд тусгасан байдаг. Тодруулбал, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хог хаягдлын тухай хуулийн
Эрүүл ахуйн тухай хуулийн
Мөн “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-д заасан. Уг журамд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг билээ.
Монгол Улсын эцэг хууль буюу Үндсэн хуулийн 16.2-т зааснаар Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” хэмээсэн нь бий.
Нийслэлийн нийтийн гудамж, талбайн аюулгүй байдлыг хангах буюу халтирч унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг Эрүүл ахуйн тухай хуулийн 11-р зүйлд заасны дагуу Нийслэлийн засаг даргын хүлээсэн үүрэгт хамаарна гэж зохицуулсан.
Эрүүл ахуйн тухай хуулийн
Тиймээс энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу халтирч унан бэртсэн иргэд дээр тайлбарласан үндэслэл, процессын дагуу Нийслэлийн засаг даргаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайд халтиргаа үүсгэхгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж улсаас мөнгө төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй юм. Тиймээс нийтийн эзэмшлийн талбайд халтирч, бэртсэн бол өмнө өгүүлсэнчлэн НЗДТГ-т гомдол гаргах бүрэн үндэслэлтэй.
Хэрвээ та халтирч гэмтсэн бол хамгийн түрүүнд тухайн унасан газраа баталгаажуулан зураг дарах, бичлэг хийх хэрэгтэй. Харин ганцаараа явж байгаад халтирч хүнд гэмтсэн бол эмнэлэг, цагдаагийн тусламж дуудаж уг газарт унаж бэртсэн гэдгээ баримтжуулж болно. Энэ нь тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах эхний баримт болох юм. Харин үүнийхээ дараа хэр их бэртсэн, эмчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаар эмнэлгийн магадлагаа гаргуулж, түүнийгээ тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлэх ёстой. Ингэснээр тус байцаагч таны эмчилгээний зардлыг тухайн байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй юм.