
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Үлэмж Австралийн “Goldfields Giants” багт тоглохоор болжээ. Тэрээр энэ сараас эхлэн Австралид бэлтгэл сургуулилтаа хийхээр болсон байна. Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улиралд “Пайретс” багаас тоглосон Т.Үлэмж улирлын "шилдэг хамгаалан тоглогч" шагналыг хүртсэн юм. Мөн тэрээр үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Азийн бүсийн чухал тоглолтод оролцсон билээ.
Австралийн NBL1 West лигийн "Goldfields Giants" багийн ахлах дасгалжуулагч Jaymi Worthhington хэлэхдээ: Монголын багаас Т. Үлэмж манай багт нэгдэж байгаад бид маш их баяртай байна. Бид түүний тоглолтоос хамгийн түрүүнд анзаарсан зүйл нь түүний багийн төлөө гэсэн сэтгэл, багийн амжилтын төлөө өөрийн үүргийг хүлээн зөвшөөрч буй чанар юм. Мөн түүний биеийн өндөр, хамгаалалт болон олон талт тоглолтын чадварууд нь бидний бүтээж буй соёл, тоглолтын хэв маягт маш сайн нийцнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
