
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг 2026 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 06:00-11:00 цагийн хооронд түр хаахтай холбогдуулан тус зогсоолоор дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд өөрчлөлт оржээ.
Тухайлбал,
Х:19 “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Чингис хаан ОУНБ”
М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
М:1Б “Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
Ч:30 “Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол” эдгээр чиглэлийн автобуснууд Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр зогсоно гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-660x0.jpeg)
