
БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотод 2027 оны нэгдүгээр сарын 15-25-нд дэлхийн оюутны өвлийн XXXIII Универсиад наадам болно. 98 хоногийн дараа эхлэх наадамд 50 гаруй орны 3000 гаруй оюутан залуус оролцохоор болсон байна.
“Чанчунь-2027” Универсиад наадам спортын 12 төрлөөр явагдана. Наадмын хөтөлбөрт уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, сноуборд зэрэг төрлүүд багтжээ. Энэ наадамд Монгол Улсаас долоон спортын төрөлд 50 гаруй төлөөлөгч оролцохоор болсон байна.