
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэнг толилуулж байна.
Тус үзэсгэлэнд нийт 25 бүтээлийг дэлгэжээ. Бурхан урлаач Ц.Энхмандахын бүтээлүүд нь маш гүн гүнзгий утга агуулгатай бөгөөд дүрсний сонголт, илэрхийлэл нь оновчтой байдгаараа онцлогтой юм.
“Эргэх цэг” үзэсгэлэнд оролцож буй бүтээлүүдийг шороо болон ургамлын будгаар дагнаж зуржээ.
Үзэсгэлэн энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.