
Хэт их ачаалалтай гэрийн даалгавар нь хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй байгаа нь сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг аж. Тиймээс нэг өдөрт өгөх гэрийн даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоох шийдвэр гаргажээ.
Улмаар 1-4 дүгээр ангийн сурагчдын гэрийн даалгавар хийх хугацаа ихдээ 10-40 минут, 5-8 дугаар ангийн сурагчид 50-80 минут, 9-12 дугаар ангийнхан 90-120 минут байхаар журамласан байна.


