
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Мөс цөмөрсөн дуудлагын таван хувь нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг тохиолдсон байна.
Голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймээс иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.