
“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат Хилчин спорт хороо, “Жем Интернэйшнл” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх улсын заан М.Лхагвагэрэл найм даван түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.
256 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт дархан аварга Н.Батсуурь болон улсын арслан Э.Батмагнай нар шалгарч үлдсэн юм.