
Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал, дээрх иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогджээ.
Иймд тухайн иргэдийг 5 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргаж, уригч байгууллагын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.