
Хөлбөмбөгийн ДАШТ-ий J хэсэгт Аргентин, Алжир, Австри, Йорданы багууд багтсан. Энэ хэсгийн эхний тоглолт Аргентин, Алжирын хооронд боллоо. Тоглолт 3:0-оор Аргентиний ялалтаар өндөрлөж эхний 3 оноотой баг тодорлоо. Энэ тоглолтод алдарт Лионель Месси 3 гоол хийж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Түүний араас Францын Килиан Мбаппе, Норвегийн Эрлинг Холанд нарын 5 тоглогч 2 гоолтой удаалж байна.
Лионель Месси хөлбөмбөгийн ДАШТ-д нийт 16 дахь гоолоо хийж Германы Мирослав Клозегийн хамт эхэнд бичигдэж эхэллээ.
J хэсгийн Австри, Йорданы тоглолт өнөөдөр болно. Мөн энэ хэсгийн хоёр дахь тоглолт зургаадугаар сарын 22-нд болох хуваарьтай байна.