2019-2024 онуудад Нийслэлийн ИТХ-ын 10 удаагийн тогтоолоор нийт 308 байршлын 298.75 га газрыг нийтийн эдэлбэрийн газарт бүртгэжээ.
Чөлөөлөлт хийсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газрыг судалж Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгажээ.
Үүнд,
Баянгол дүүрэгт 16 байршлын 1.68 га
Баянзүрх дүүрэгт 12 байршлын 1.80 га
Сонгинохайрхан дүүрэгт 10 байршлын 33.95 га
Сүхбаатар дүүрэгт 12 байршлын 0.95 га
Хан-Уул дүүрэгт 2 байршлын 2.52 га
Налайх дүүрэгт 1 байршлын 26.48 га
Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанд дээрх нийтийн эдэлбэр газарт хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон байгууламж, авто машины зогсоол байгуулах зэргийг хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжжээ.